Monday, January 10, 2011

Guy Ritchie

За кинотой холбоотой нэг пост хийе гэж бодлоо... 43 настай кино найруулагч, дэлгэцийн бүтээл туурвигч англи залуу, мөн Мадонна-тай гэр бүл бололцоод 8 жил хамт амьдарсан экс нөхөр... Ерөнхийдөө адал явдалт инээдмийн гэмт хэрэгт жанрын час хийсэн хэдэн кинотой...Үндэсэрхэг үзэлтэй нэгэн гэж бодогдохоор кино болгоныг бүх талаар нь Англи байлгаж чаддаг...текст, хувцаслалт, жүжигчид, хөгжим гээд л...... Онцлог нь гэвэл кинонуудын үйл явдал зохиол маш сонирхолтой, ихэнхи кино нь бөөн холион бантангаар дүүрэн явж явж эцэст нь нэг л зүйл дээр зангигддаг...үйл явдал болгоны хоорондох холбоосыг маш сонирхолтой байдлаар гаргаж өгдөг дээрээс нь кинон дээр гаргаж байгаа дүрүүдийн онцлогыг хамгийн донжтой нь ....товчхондоо бол кино тэр чигээрээ л Донж.....эцэст нь энэ хүний хэд хэдэн киног заавал үзэхийг зөвлөж байна.....

The Snatch

Lock, Stock and Two Smoking Barrel

Revolver

No comments:

Post a Comment